Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 17
Ерөнхий
Энэхүү бодлогоор Медиаленс ХХК (цаашид "бид" гэх) medialens.mn вэб сайт болон MediaLens үйлчилгээний хүрээнд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Бид Монгол Улсын хууль тогтоомж, түүний дотор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
Вэб сайтаар цуглуулах мэдээлэл
Вэб сайт бүртгэл, хүсэлтийн маягт ашиглахгүй бөгөөд зочдоос хувийн мэдээлэл шууд цуглуулахгүй. Сайт зар сурталчилгааны болон хэрэглэгчийг мөрдөх cookie ашиглахгүй. Сайтын хостинг үйлчилгээ үзүүлэгч аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах зорилгоор IP хаяг, хөтчийн төрөл, хандсан цаг зэрэг техникийн бүртгэлийг автоматаар хөтөлж болно.
Бидэнтэй холбогдох үед
Та бидэнд имэйл илгээсэн тохиолдолд таны нэр, имэйл хаяг, захидлын агуулгыг зөвхөн хүсэлтэд хариулах, хамтын ажиллагааны талаар харилцах зорилгоор ашиглана.
Харилцагчийн мэдээлэл
Үйлчилгээ авч буй байгууллагын холбогдох ажилтны мэдээлэл, мониторинг хийх сэдэв, тайлангийн агуулгыг гэрээнд заасан зорилгоор ашиглаж, нууцлалыг хангана. Гэрээ дуусгавар болсны дараах хадгалалт, устгалын нөхцөлийг гэрээгээр тохиролцоно.
Медиа мониторингийн өгөгдөл
Үйлчилгээ нь цахим мэдээллийн сайтуудад нийтэд нээлттэй нийтлэгдсэн агуулгад тулгуурлана. Ийм агуулгад байгууллага, нийтийн албан тушаалтан болон олон нийтэд танигдсан хүмүүсийн нэр, тэдний талаар нийтлэгдсэн мэдээлэл агуулагдаж болно. Бид нийтэд нээлттэй бус хувийн мэдээлэл цуглуулахгүй.
Мэдээлэл хадгалах, шилжүүлэх
Бид хувийн мэдээллийг худалдахгүй бөгөөд хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй. Мэдээллийг хостинг, өгөгдлийн сан, өгөгдөл боловсруулалт, харилцааны техникийн үйлчилгээ үзүүлэгчдийн серверт хадгалж, боловсруулж болох бөгөөд эдгээр сервер Монгол Улсаас гадна байрлаж болно.
Мэдээллийн хамгаалалт
Бид мэдээллийг хандалтын эрхийн хязгаарлалт, нууц үгийн хамгаалалт зэрэг техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээгээр хамгаална.
Таны эрх
Та өөрийн талаарх мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг info@medialens.mn хаягаар илгээж болно.
Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг огноотой нь энэ хуудсанд нийтэлнэ.
Холбоо барих
Медиаленс ХХК · info@medialens.mn